Багшлах ур чадварын тэмцээн болж өндөрлөлөө

Share Button

МУИС-д багш мэргэжлээр суралцдаг 8 тэнхмийн 400 гаруй оюутнуудын хувьд жил бүр тохиодог томоохон тэмдэглэлт үйл явдал, ур чадварын тэмцээн өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөлөө. Тэмцээнийг МУИС-ийн багш бэлтгэх хөтөлбөртэй тэнхимүүд болон Боловсрол, сэтгэл судлалын тэмхим хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд урьд жилийнхээс хамрах хүрээ, оролцогчдын хандлага, бүтээлийн чанарын хувьд сайжирсан байгааг БУС-ын захирал Ц.Амартайван, СА-ны эрхлэгч А.Амарзаяа нар үзэж танилцах үеэрээ онцолж байв.

Тэмцээний 1-р шатанд 17 баг тайлангаа ирүүлснээс 2-р шатанд 8 тэнхмийн 12 баг шалгарч судалгаат хичээлийн үр дүн, хэрэглэгдэхүүний үзэсгэлэнгээ дэлгэн танилцууллаа. Энэ жилийн хамрах хүрээ өргөн байсантай холбогдуулан тэмцээнийг 2 дэд хэсэгтэй зохион байгуулснаас Байгалийн ухааны салбарт Физик, байгалийн ухааны боловсролын багшийн 4-р түвшний оюутнуудын “Толин ойлт”, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт Нийгмийн ухааны боловсролын багшийн 3-р түвшний оюутнуудын “Аж үйлдвэрийн хувьсгал” сэдэвт хичээлүүд тус тус тэргүүн байр эзлэв. Мөн удаах шагналт байруудад Химийн багшийн 4-р түвшин, Математикийн багшийн 4-р түвшин, Монгол хэл, уран зохиолын багшийн 4-р түвшин, Англи хэлний багшийн 3-р түвшний багууд тус тус шалгарсан байна.

Тэмцээн судалгаат хичээлийн үр дүн, заах ур чадвараар хоорондоо өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа хэдий ч оюутнууд хоорондоо мэдлэг, чадвар, туршлагаа солилцох, танилцах, мэргэжлээрээ бахархахад гол зорилго нь чиглэгдэж байгааг зохион байгуулах комисс тодотгож байв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар