Англи хэлний орчуулгын уралдаан боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС ГХТ-өөс нийт мэргэжлийн бус англи хэл суралцагч оюутнуудын дунд Англи хэлний орчуулгын уралдааныг 2017 оны 04-сарын 01-нд зохион явууллаа. Уг уралдаанд нийт 179 оюутан оролцсон бөгөөд оролцогчдыг анхан дунд, дунд, ахисан дунд гэсэн 3 түвшнээр ангилан өрсөлдүүллээ.

Уралдааны Ахисан дунд түвшинд:

  • 1- р байранд Э.Солонго
  • 2- р байранд ОУХНУС-н оюутан С.Анужин
  • 3- р байранд БС-н оюутан Э.Лувсанцэрэн
  • 4- р буюу тусгай байранд ХЗС-н оюутан О.Анударь нар орлоо.

Дунд түвшинд:

  • 1- р байранд БС-н оюутан Г.Балжинням
  • 2- р байранд ХЗС-н оюутан Б.Маралгуа
  • 3- р байранд ХЗС-н оюутан И.Балжинням
  • 4- р буюу тусгай байранд ШУС-н оюутан О.Тэргэл нар,

Анхан дунд түвшинд:

  • 1- р байранд ХЗС-н оюутан Э.Цэлмэг
  • 2-р байранд ХЗС-н оюутан Ө.Бат Эрдэнэ
  • 3- р байранд ХШУИС-н оюутан Д.Алтаншагай
  • 4- р байр буюу тусгай байранд ХЗС-н оюутан О.Даринаа нар тус тус шалгарлаа.

Уг уралдаанд оролцох оюутнуудын идэвх сонирхол их сайн байв. Тухайн суралцаж буй болон эх хэлний мэдлэгийг нухацтай шалгах шалгуурын нэг нь орчуулга хийх буюу орчуулгын дадал билээ. Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ГХТ-ийн хамт олон зорьж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар