ШУС-ийн Газарзүйн тэнхимийн оюутнуудын санаачлагаар 2017 оны 4 дүгээр сар 08-ны өдөр их цэвэрлэгээ хийв. Тус тэнхимд Газарзүй, Газарзүйн багш боловсрол, Газар зохион байгуулалт, Байгаль орчны зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн систем, Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрөөр суралцаж буй II-IV түвшний 152 оюутан МУИС-ийн хичээлийн VII байрны 1-4 давхрын анги танхимууд, коридор, хана, шал, шат болон гадна орчныг цэвэрлэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлагаар ажилласан байна.