МУИС-ийн БХТ-өөс энэ хичээлийн жилд зохион байгуулж буй “Дээд боловсролын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” сэдэвт цогц сургалтын үр дүнг тандан судлах зорилгоор дээрх сургалтыг явуулдаг. Уг сургалтанд хамрагдсан багш нар сургалтын болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах аргачлал, арга зүй, үнэлгээний практикт гарч буй өөрчлөлт, шинэчлэл, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, цаашид тооцож үзэх боломжийн талаар багш нар харилцан санал, туршлагаа солилцож чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөр боловсруулах сургалт”-ыг БХТ-ийн багш нар хөтлөн явуулсан бөгөөд сургалтанд ОУХНУС, Бизнесийн cургуулийн 25 багш хамрагдав.
МУИС-ийн Багшийн хөгжлийн төв
75754400(1177)