Капитал банк Актив, пассивын удирдагын хэлтсийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк, санхүү, статистик, хэрэглээний математик чиглэлээр суралцдаг 4 дүгээр курсын оюутан;
- Сурлагын голч оноо 3.0 буюу түүнээс дээш байх;
- Сургуулиас болон Улсын чанартай зохион байгууллагддаг эрдэм, шинжилгээний хуралд идэвхитэй оролцдог байх;
- Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй;
- Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай;
- Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай;
- Хэрэгцээтэй мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай;
- Хийсэн ажлын үр дүнг бодитой үнэлж, тайлагнадаг, цаашид засаж залруулах хэсгийг зөв олж харах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Багаар хамтран ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой;
Жич: Шаардлага хангасан, сонирхсон оюутнууд ажил горилогчийн анкетыг бөглөөд 2017.04.20-ны өдрийг хүртэл МУИС-ийн 1-р байр 219 тоотод авчирч өгнө үү. Анкетыг эндээс авна уу
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/04/shine-anket.pdf”]