Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндаг хүлээн авч уулзав

Share Button

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндаг 2017 оны 04 дүгээр сарын 11-нд хүлээн авч уулзав. Уулзалтанд ШУС-ийн Европ судлалын тэнхмийн багш  Ж.Алтангэрэл болон ГХХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцав.

Захирал Др. Я.Төмөрбаатар ноён элчин сайдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол улс Польш улс эртний сайхан харилцаатай гэдгийг дурдан цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ноён элчин сайд Др. Я.Төмөрбаатарыг МУИС-ийн захирлаар томилогдсонд баяр хүргээд польш хэл, судлалыг дэмжин ажиллах талаар санал солилцох хүсэлтээ илэрхийллээ.

Талууд уулзалтын явцад Варшавын их сургуультай монгол хэл, судлалаар багш, судлаач солилцох, Лодзийн их сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжийг судлаж үзэхээр тохиролцов.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар