МУИС, АЙ ТИ ЗОН ХХК хамтарсан “Их сургууль – бизнесийн байгууллагын түншлэл” уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС нь судалгааны ажлын үр дүнг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, идэвхтэй инновацийн үйл ажиллагаа явуулах, зах зээлийн баримжаатай эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бойжуулж буй болон шинэ технологийг бизнесийн байгууллагуудад танилцуулах, уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой түншлэлийг бий болгох зорилгоор “Технологийн форум”, “Их сургууль – бизнесийн байгууллагын түншлэл” зэрэг уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “Их сургууль – бизнесийн байгууллагын түншлэл” ээлжит уулзалт, хэлэлцүүлгийг ЭШИХ-Технологи дамжуулах төв, ХШУИС, Ай Ти Зон ХХК-тай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхмийн багш, судлаачдын боловсруулж буй “Нарны энергээр агаар халаах систем”, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд хөгжүүлж буй технологи, инновацийн үр дүн, сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ.

Түүнчлэн уг уулзалтаар “Ай Ти Зон ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны өнөөгийн байдал ба хөгжлийн бодлого”, “Их сургууль – Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”, мэдээллийн технологийн салбарт гарч буй шинжлэх ухааны ололт амжилтуудыг хэрхэн зах зээлд нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад МУИС-ийн ХШУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал П.Энхбаяр, ЭШИХ-ийн дарга А.Сайнбаяр, ЭШИХ-ийн  мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, ТДТ-ийн мэргэжилтэн Д.Батнямбуу, ХШУИС-ийн ЭХИТ-ийн эрхлэгч проф Б.Ганбат, МКУТ-ийн эрхлэгч проф Н.Оюун-Эрдэнэ болон бусад профессор багш нар, Ай Ти Зон ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Наранбаатар, тэргүүн дэд захирал У.Цээсүрэн, Хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргал, Систем интеграчлалын газрын захирал А.Адъяа, Систем интеграчлалын газрын дарга Ч.Лхагвасүрэн, Систем интеграчлалын газрын бизнес хөгжлийн менежер Л.Чунаг нар оролцлоо.

Уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ байгуулах, хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, шинэ технологи хөгжүүлэх, хамтарсан гарааны компани байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг олон арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар