Монголын оюутны “УНИВЕРСИАД 2017, их наадмын шатрын тэмцээн 2017 оны 04 сарын 14-16 нд Зууны шатар клубд эхлэн 3 өдрийн турш, 9 өрөг тоглон аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 18 сургуулийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин оролцлоо.
Эрэгтэй тамирчдаас
- ТЭРГҮҮН БАЙРЫГ МУИС-ийн оюутан С.Билгүүн,
- 2 дугаар байрыг МУИС-ийн оюутан Э.Энхнар,
- 3 дугаар байрыг АШУҮИС-ийн оюутан Х.Баярхүү,
Эмэгтэй тамирчдаас
- ТЭРГҮҮН БАЙРЫГ МУИС-ийн оюутан Ү.Үүрийнтуяа,
- 2 дугаар байрыг Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Б.Ганчимэг,
- 3 дугаар байрыг Мон-Алтиус БТДС-ийн оюутан Э.Амаржаргал нар эзэллээ.
Мөн манай сургуулийн оюутан С.Жаргалмаа 4-р байр, Б.Баттулга 7-р байр эзэлсэн сайхан амжилт үзүүллээ.
Байгууллагын нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН БАЙРЫГ Б.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУИС 24 оноогоор эзэлсэн бол
2-р байрыг АШУҮИС /19 оноо/
3-р байрыг ШУТИС /16 оноо/
4-р байрыг МУБИС /15 оноо/
5-р байрыг Мон-Алтиус БТДС /14.5 оноо/
6-р байрыг ХААИС / 14.5 оноо/
7-р байрыг Говь-Алтай АШУҮИС /14 оноо/
8-р байрыг СЭЗИС /13 оноо/
9-р байрыг Ховд ИС /13 оноо/
10-р байрыг ИЗОУИС /12.5 оноо/
11-р байрыг ХСИС /12 оноо/
12-р байрыг МҮИС /11.5 оноо/
13-р байрыг ҮБХИС /11 оноо/
14-р байрыг Этүгэн ИС /9.5 оноо/
15-р байрыг Аварга ДС /7.5 оноо/
16-р байрыг Хүмүүнлэгийн ИС /6.5 оноо/
17-р байрыг ҮБТДС /6 оноо/
18-р байрыг Мандах бүртгэл ДС /3 оноо/ байруудад шалгарчээ.