Монгол улсын их сургууль Монгол Намянжу боловсролыг дэмжих сангийн хооронд уламжлагдан ирсэн найрамдалт харилцааг үргэлжлүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд МУИС-ийг төлөөлж захирал доктор Я.Төмөрбаатар, Монгол-Намянжу боловсролыг дэмжих санг төлөөлж ерөнхийлөгч Пак Хэ Чул нар гарын үсэг зурлаа.
Уг хамтын ажиллагааны гэрээгээр талууд байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэл, солонгос хэл, орон судлалын хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж цаашлаад шилдэг оюутанд тэтгэлэг олгохоор болоод байна. Мөн гэрээний дагуу их сургуулийн сургалтын орчинг сайжруулах зорилгоор материал техникийн дэмжлэг үзүүлэхээр талууд гэрээнд тусгажээ.