ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний “Commercial Code and Civil Code Issues” Англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн ХЗС-ийн  Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээрх “Commercial Code and Civil Code Issues” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2017 оны 4-р сарын 14-нд ХЗС дээр амжилттай болж өндөрлөлөө. Уг эрдэм шинжилгээний хурал нь энэ жил 10 дах удаагаа зохиогдож байгаа онцлогтой юм. Энэ жилийн ОЭШ-ний хурлыг ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим болон ШУС-ийн Гадаад хэлний төвийн Хууль зүйн англи хэлний багш нартай хамтран зохион байгуулсан.

Хуралд эрх зүй, олон улсын эрх зүй болон Японы эрх зүй, Солонгосын эрх зүйн 1-5-р ангийн оюутнууд оролцож хувийн эрх зүйн Худалдааны Хууль болон Монгол Улсын Иргэний Хуулийн асуудлууд сэдвээр бэлдсэн илтгэлээ англи хэлээр илтгэж хэлэлцүүлсэн. 1-р байранд ЭЗ-3 ангийн В.Түшигжаргал, М.Энхзул нарын баг  “Incorrect square meters of a house: Is the buyer under obligation to measure it?”, 2-р байранд ОУЭЗ- 4 ангийн С.Үммүгүлсим “Improving Legal regulations regarding Contract refusal and Termination of a Contract”, 3-р байранд Японы Эрх зүйн 4 ангийн С.Бат-Орших “An Issue concerning the obligation of buyer in Apartment Sales Contract”, Тусгай байранд ОУЭЗ -4 ангийн Э.Цэлмэг, М.Түвшинтөгөлдөр “The necessity of Commercial Law in Mongolia” болон ЭЗ -5 ангийн Х.Оюутсэцэн “Intention of Commercial Code and Demand of Commercial Code in Mongolia” нар тус тус шалгарсан.

Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж мөнгөн урамшуулал гаргаж шүүгчээр уригдан ажилласан “И Эл Си” ХХН-ийн хуульч А.Мандуул, “Минтер Эллисон Монголиа” ХХН-ийн Ахлах хуульч Скотт Шлинк, “МахониЛиотта” ХХН-ийн хуульч Д.Номин, Б.Энхмарал, О.Майцэцэг /ХЗС болон “Хоган Ловеллс Монголиа” ХХН-ийн хуульч Х.Ариунгоо нар оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндөрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг /мөнгөн шагнал, дурсгалын зүйл/ гардуулж хуралд оролцсон зарим оюутныг байгууллагадаа цалинтай дадлага хийхээр урисан.

Зохион байгуулагч: ХЗС-ийн ХЭЗ-н тэнхим, ШУС-ийн ГХТөв.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар