Оюутны хууль зүйн судалгааны ажилд “Монгол Өмгөөлөгч” Хуулийн нөхөрлөл дэмжлэг үзүүллээ

Share Button

МУИС-ийн ХЗС-ийн  Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээрх “Commercial Code and Civil Code Issues” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2017 оны 4-р сарын 14-нд ХЗС дээр амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хурлаар илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн эрх зүй, олон улсын эрх зүй болон Японы эрх зүй, Солонгосын эрх зүйн 1-5-р ангийн оюутнуудын судалгааны ажлыг Монгол Өмгөөлөгч Хуулийн нөхөрлөл /3 жил дараалан/ дэмжиж шүүгчээр ажиллаж, шилдэг илтгэгчдэд гарын бэлэг болгож өөрсдийн бичиж хэвлүүлсэн ном, мөнгөн урамшуулал олгохоос гадна өөрийн байгууллагад дадлагажигчаар авч ажиллуулдаг уламжлал тогтоосон. Энэ жилийн Хуралд тус нөхөрлөлийн хуульч П. Оюун-Эрдэнэ хуралд оролцсон оюутнуудын мэргэжлийн англи хэлний мэдлэг, илтгэх ур чадварыг өндөрөөр үнэлж дараа дараагийн хуралд уламжлалт ёсоор хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

Зохион байгуулагч: ХЗС-ийн ХЭЗ-н тэнхим, ШУС-ийн ГХТөв.

Монгол Өмгөөлөгч Хуулийн нөхөрлөлийн хуульч П. Оюун-Эрдэнэ /баруун гараас 4 дэх нь/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар