ШУС-ийн Байгалийн ухааны салбар оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний уламжлалт бага хурал 2017 оны 04-р сарын 17-нд хичээлийн VII байрны 206 тоот танхимд боллоо.

Уг хуралд Газарзүй, Геологи-Геофизик, Биологи, Хими, Математик, Физикийн тэнхимээс шалгарсан шилдэг 14 оюутны судалгааны ажлыг ШУС-ийн захирлын тушаалаар томилогдсон дараах комиссын бүрэлдэхүүнтэй шүүн хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан байна. Үүнд комиссын даргаар профессор С.Эрдэнэсүх, гишүүдэд профессор Д.Лхагвасүрэн, Ш.Мөнхжаргал, Б.Энхсаруул, Т.Хулан, нарийн бичгийн даргаар Д.Нансалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.

Оюутнуудын судалгааны ажлыг илтгэх ур чадвар, судалгааны ажлын ач холбогдол, үр дүн, ажлаа эзэмшсэн байдал, асуултанд хариулсан байдал, судалгааны ажлын арга барилд суралцсан байдал гэсэн үзүүлэлтээр 100 хүртэлх оноогоор дүгнэж дундаж оноог гаргахад дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.

  • I байранд  Биологийн тэнхимийн оюутан Г.Сондор Монголын уламжлалт исгэлэн сүүн бүтээгдэхүүнээс kluyveromyces marxianus-г ялган авах нь сэдвээр,
  • II байранд Геологи-Геофизикийн тэнхимийн оюутан Л.Дагва-Очир Цоройдог уул орчмын вулканоген чулуулгийн геохими сэдвээр,
  • III  байранд Физикийн тэнхимийн оюутан Б.Шинэхүү СТД тоолуурын мэдээллийг сүлжээнд дамжуулах нь сэдвээр эхний байруудад шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Шагналт байранд шалгарсан оюутнууд

Мөн энэхүү уламжлалт эрдэм шинжилгээний бага хуралд тэнхим бүрээсээ шалгаран оролцсон Биологийн тэнхимийн оюутан Э.Алтай, Математикийн тэнхимийн оюутан Б.Ариунгэрэл, Т.Мөнхсаруул, Б.Янжинлхам, Газарзүйн тэнхимийн оюутан Д.Баянбаатар, Э.Түвшинжаргал, Химийн тэнхимийн оюутан Б.Бадамгарав, Н.Дашням, Физикийн тэнхимийн оюутан Т.Болорцэцэг, Ц.Нямаа, Геологи-Геофизикийн тэнхимийн оюутан Б.Идэрбаяр нарт цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Байгалийн Ухааны Салбарын бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хуралд шалгарч оролцсон оюутнууд, зохион байгуулах комиссын хамт

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар