МУИС-ийн Газарзүйн тэнхимийн оюутны болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4 сарын 14-ний өдрийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн VII байрны 307 тоот танхимд амжилттай зохион байгуулагдав.
Уг хурлын шүүгчдийн комиссын даргаар тэнхимийн эрхлэгч, доктор П.Мягмарцэрэн, гишүүдэд профессор Б.Чинбат, дэд профессор С.Эрдэнэсүх, Г.Юмчмаа, Г.Гантулга, ахлах багш Д.Амартүвшин, Ц.Базарханд, хурлын нарийн бичгээр дадлагажигч багш Ц.Цэндсүрэн нар ажиллалаа.
Бакалаврын түвшинд тэргүүн байр эзэлсэн Хот ба бүс нутаг төлөвлөлт-IV түвшний оюутан Э.Түвшинжаргал
Тус хуралд бакалаврын түвшний 13 илтгэлийг зохион байгуулах комисс хүлээн авч хэлэлцүүлснээс дараах оюутнууд эхний байруудыг эзэллээ.
Байр |
Дундаж оноо | Анги, нэр | Удирдагч багш | Судалгааны сэдэв |
I | 86 | Хот ба бүс нутаг төлөвлөлт-IV Э.Түвшинжаргал | Доктор Г.Гантулга | Гэмт хэргийн орон зайн тархалтад газар ашиглалт нөлөөлөх нь
/100 айлын жишээн дээр/ |
II | 82.40 | БОЗТС ба Газарзүйн мэдээллийн систем-IV Д.Баянбаатар | Академич Д.Амарсайхан | Барилгажсан талбайн өөрчлөлтийн индекс ашиглан тооцоолох нь |
III | 82.25 | Хот ба бүс нутаг төлөвлөлт-IV Ө.Шүрэнчимэг | Доктор Г.Гантулга | Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын орчны бүсийн төлөвлөлтийн
асуудлууд /Чойжин ламын сүм, Гоожингийн өндөр/ |
IV | 81.83 | БОЗТС ба Газарзүйн мэдээллийн систем-IV Ж.Дашням | Магистр Ч.Болорчулуун | Улаанбаатар хотын нийтийн тээврийн мультимедиа геодүрслэл |
V | 80.60 | Газарзүйн багш боловсрол – III, М.Сара, Б.Тулга | Доктор Г.Юмчмаа |
Баян-Өлгий аймгийн газарзүйн хичээлийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ |
Мөн судалгааны ажлаа илтгэж оролцсон (Б.Балжинням, Б.Мөнхтөр, А.Хандсүрэн, С.Баасандорж, А.Уянга, Б.Наран-Эрдэнэ, Г.Өсөхбаяр) оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Магистрант-докторантын түвшинд 4 илтгэл хэлэлцүүлснээс эхний байруудад дараах байдлаар шалгарчээ.
Байр |
Дундаж оноо | Мэргэжлийн чиглэл, нэр | Удирдагч багш | Судалгааны сэдэв |
I | 77.3 | БОЗТС-ын магистрант Г.Хатантуул | Академич Д.Амарсайхан Магистр Ч.Болорчулуун | Дуут дохиоллын цамхагийн дууны тархалтыг газарзүйн мэдээллийн систем ашиглан шинэчлэх нь |
II | 75.6 | ХбБНТ-ийн магистрант Ө.Хандармаа | Доктор Г.Гантулга | Хиймэл дагуулын мэдээ ашиглан хотын тэлэлтийг тодорхойлох асуудалд |
III | 75.4 | БОЗТС-ын магистрант Б.Урангоо | Доктор П.Мягмарцэрэн |
Газрын бүрхэвч, газар ашиглалтын ангиллыг зайнаас тандсан мэдээгээр тодорхойлох нь |
Магистрын түвшинд тэргүүн байр эзэлсэн Хот ба бүс нутаг төлөвлөлтийн магистрант Ө.Хандармаа
Магистрант-докторантын түвшинд эхний байруудад шалгарсан илтгэгчдээс гадна судалгааны ажлаа хэлэлцүүлсэн Н.Алтансүх эрдэм шинжилгээний ажлын 1 кредит цаг тооцуулах боломжтой боллоо.
Газарзүйн тэнхмийн хамт олон, шавь нар болон хуралд оролцсон бүх багш оюутнууддаа ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!.
МУИС-ийн Газарзүйн тэнхим