Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй хөргүүрт мах махан бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалж байна

Share Button

МУИС-ийн Сургалт, судалгааны төвд 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй хөргүүрийн системийн хөгжүүлэлтийн судалгааг эхлүүлсэн байдаг.  Өдгөө 2 дахь жилдээ тус чингэлэгт мах махан бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалж буй бөгөөд амталгаат худалдааг өчигдөр буюу 2017.04.19-нд Өвөр зайсан дахь судалгааны төвд зохион байгуулав.

Тус амталгаат худалдаанд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун, ХШИУС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхмийн багш дэд профессор А.Амарбаяр болоод Японы Чуо их сургуулийн профессор, Нэгдсэн үндэсний их сургуулийн профессор Масатако Ватанабе нар болон, махны худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй чингэлэгт хөргүүрийн ажиллагаатай танилцав.

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй чингэлэгт хөргүүрийн судалгаа нь МАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүний амт, чанарыг удаан хугацаагаар хадгалах чадвартай, СЭХ-ний үүсгүүр ашигласан чингэлэгт хөргүүрийг Монгол орны цаг уурын болон хэрэглээний нөхцөлд тохируулан зохион бүтээж, орон даяар хөргүүрийн дэд бүтэц, сүлжээг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд зорилго оршиж буй юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар