МУИС-ийн Бизнесийн сургууль, Оюутны албатай хамтран МУИС-ийн оюутнууддаа зориулан NUM STARTUP 1.0 хөтөлбөрийг 2017.04.20-ны өдөр эхлүүллээ. Тус хөтөлбөр нь МУИС-ийн Бизнесийн сургуулиас МУИС-ийн оюутнуудад гарааны бизнес эрхлэх онол, практикийн мэдлэг олгох, гарааны бизнесийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор КЕМБРИДЖ-ийн загвараар боловсруулсан хөтөлбөр юм.
Хөтөлбөрийг нээж МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал доктор, профессор Ц.Болормаа, МУИС-ийн Оюутны албаны дарга доктор Б.Алтангэрэл нар үг хэллээ. Тус хөтөлбөр нь 2017.04.20-05.13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд эхний хичээлийг Бизнесийн сургуулийн дэд захирал доктор, профессор М.Должин заалаа.
Тус хөтөлбөрийг МУИС-ийн Оюутны албанаас санхүүжүүлсэн бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, шилдэг 25 оюутан хамрагдаж байна.
- Э.Номин – ШУС-ХУС-ийн оюутан
- Ү.Ганбаяр – БС-ийн оюутан
- Т.Нандин-Эрдэнэ – ХШУИС-ийн оюутан
- З.Уугантуяа – ШУС-НУС-ийн оюутан
- Ц.Амгалан – БС-ийн оюутан
- Н.Батбаяр – БС-ийн оюутан
- Төгөлдөрсайхан – ХШУИС-ийн оюутан
- Х.Сувд-Эрдэнэ – БС-ийн оюутан
- Г.Дуламсүрэн – БС-ийн оюутан
- Б.Шинэбаяр – ХШУИС-ийн оюутан
- Ц.Бямбабат – БС-ийн оюутан
- С.Номынбаясгалан –БС-ийн оюутан
- Б.Ганболд – ХШУИС-ийн оюутан
- Г.Ганбаяр – БС-ийн оюутан
- Т.Энхбаяр – ХШУИС-ийн оюутан
- Б.Буянхишиг – БС-ийн оюутан
- Д.Урангоо – БС-ийн оюутан
- Я.Тэмүүжин – ХШУИС-ийн оюутан
- Н.Номин-Эрдэнэ – БС-ийн оюутан
- Д.Номин-Эрдэнэ – БС-ийн оюутан
- Ч.Бямбадорж – ХШУИС-ийн оюутан
- Н.Халиунаа – БС-ийн оюутан
- Б.Ганбат – БС-ийн оюутан
- Д.Ганбаяр – ХШУИС-ийн оюутан
- Г.Ивээл – БС-ийн оюутан