МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв, ОУХНУС, НУС хамтран Нийгмийн ухааны судалгааны арга зүйг сайжруулах нь сэдвийн хүрээнд МУИС-ийн нийгмийн ухааны багш нарт “Нийгмийн ухааны судалгааны арга зүй” “Судалгааны өгүүлэл бичих арга зүй” “Импакт фактортай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь” цуврал лекц-сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны нийт 50 гаруй багш, магистр, докторын оюутнууд оролцлоо.
Сургалтыг БНСУ-ын Инхагийн их сургуулиас ирсэн зочин багш Pacific Focus (SSCI & SCOPUS listed) сэтгүүлийн редакторын 10 гаруй жилийн туршлагатай Проф. Юикон Ким удирдан явуулсан бөгөөд судалгааны арга зүйн философийн түүхэн үндэс, хувьсал хөгжил хийгээд орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны салбарт түгээмэл хэрэглэгдэж буй онол арга зүй, түүнчлэн Томсон Ройтерс болон Скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад хэрхэн орох талаар мэргэжлийн болон өөрийн сургуулийн туршлагаас хуваалцав.
Мөн мэргэжлийн өндөр түвшний сэтгүүлд өгүүлэл хэрхэн хэвлүүлэх онол арга зүйн талаарх лекц уншиж багш нарын сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгөв.
МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв
Хичээлийн III байрны 318 тоот
Утас: 7575-4400 (ex.1177)
Email: facultydevelopment@num.edu.mn