Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадад МУИС-ийн Бизнесийн Сургуулийн оюутнууд тэргүүн байр эзэллээ

Share Button

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиад 2017 оны 03-р сарын 24, 31-ний өдрүүдэд 2 үе шаттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадыг ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль (БУХС) зохион байгуулсан байна.

Энэхүү олимпиад нь Санхүүгийн менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент, Эрсдлийн менежмент, Өмчийн үнэлгээ, Үүсмэл хэрэгсэл, Багцын онол, Санхүүгийн тайлан, шинжилгээ, Эдийн засгийн хичээлүүдээр оюутнуудын үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох чиглэлээр зохион байгуулагддаг улсын чанартай, нэр хүндтэй тэмцээн юм.

Энэ удаагийн олимпиадад нийт 9 сургуулийн 70 орчим оюутан сургуулиа төлөөлж оролцсон байна. Олимпиадын I үе шатанд оролцогчид Санхүүгийн Итгэмжлэгдсэн Шинжээчдийн Олон Улсын нийгэмлэгээс гаргасан 1-р түвшний 6 номын агуулгын (CFA Level 1)  хүрээнд тест ажиллаж өрсөлдсөн бол II шатанд мөн дээрх агуулгын хүрээнд тус бүр 3 кейс ажилбар ажиллаж хоорондоо өрсөлдсөн байна.

Зохион байгуулагчид олимпиадын I шатанд хамгийн өндөр оноо авсан 6 багийг шалгаруулж 2-р шатанд оролцуулсан байна.  Ийнхүү  МУИС-ийн Бизнесийн Сургуулийг төлөөлж оролцсон оюутнууд 2-р шатанд шалгарсан 6 багийг тэргүүлж үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна.

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадын 2 шатанд оролцсон 6 багаас МУИС-ийн Бизнесийн сургуулиас оролцсон 2 баг болох Blue Chip, ACME багууд нь 1 ба 2-р байранд шалгарч сургууль, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөлөө.

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадын 2-р шатны дүн:

  1. МУИС, Blue Chip баг – 71.19 оноо
    2. МУИС, ACME баг – 70.33 оноо
    3. СЭЗИС, SIMULVIATORS баг –      66.94 оноо
    4. СЭЗИС, ARTIUS баг –                    65.06 оноо
    5. ШУТИС, БуХС, One S.A баг –        61.92 оноо
    6. ХААИС, Intensity баг –                  54.31 оноо

Ийнхүү МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд хувийн дүн, багийн дүн, сургуулийн дүнгээр тус тус 1-р байрт шалгарч шилдэг гэдгээ дахин нотоллоо. Дашрамд өнгөрсөн хичээлийн жилд Санхүүгийн Менежментийн Улсын IV олимпиадад мөн 1-р байрт шалгарч байсан билээ.

Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургуулиас оролцох баг, хамт олныг тус сургуулийн Санхүүгийн менежментийн профессорын багийг төлөөлж тус сургуулийн ахлах багш П. Баянсан удирдаж оролцсон юм. Олимпиадад сургууль, тэнхим, анги хамт олноо төлөөлөн амжилттай оролцсон оюутнууд болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн менежментийн профессорын багийн хамт олонд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

МУИС-ийн Бизнесийн сургуулиас оролцсон Blue Chip багийн гишүүд

МУИС-ийн Бизнесийн сургуулиас оролцсон ACME багийн гишүүд

МУИС-ийн Бизнесийн сургуулиас оролцсон ACME багийн гишүүд

Blue Chip багийн гишүүд, Кейс ажилбар дээр

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадад хувийн дүнгээр эхний 5 байр эзэлсэн оюутнуудад Санхүүгийн Итгэмжлэгдсэн Шинжээчдийн Олон Улсын нийгэмлэг (CFA Institute)-ээс CFA Level1-ийн шалгалт өгөх эрхийн бичгээр шагнав.

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадын 2-р шатанд багаа удирдсан багш нар

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадад тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн багш П.Баянсан шагналаа гардаж авч байгаа нь.

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадад тэргүүн ба дэд байр эзэлсэн

МУИС-ийн багийн гишүүд

Санхүүгийн Менежментийн Улсын V олимпиадад тэргүүн ба дэд байр эзэлсэн

МУИС-ийн багийн багш, оюутнууд

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар