МУИС: “Боловсрол Шинэчлэл 2017” үзэсгэлэн яармагт оролцлоо

Share Button

БСШУС, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, МСҮТөв болон “Мишээл Групп” ХХК хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол Шинэчлэл 2017” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Энэ нэгдсэн үзэсгэлэнд  төрийн болон хувийн хэвшлийн сургууль, МСҮТ болон гадаадын их дээд сургууль, хэлний сургалтын төв, сургалт судалгааны нийт 90 байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагийн тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд МУИС-ийн Сургалтын нэгдсэн алба, оюутны алба, МУИС-ийн харъяа Орхон сургууль болоод Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран оролцож 2017-2018 оны элсэлт, хөтөлбөрийн талаар сурагч, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Их Сургууль нь элсэгч танд 

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

Эрдмийн хэт цахиваас 

Хөгжлийн гал бадармой


Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар