МУИС-ийн Бизнесийн сургууль, Оюутны албатай хамтран МУИС-ийн оюутнууддаа зориулан NUM STARTUP 1.0 хөтөлбөрийг 2017.04.20-ны өдөр эхлүүллээ. Тус хөтөлбөр нь МУИС-ийн Бизнесийн сургуулиас МУИС-ийн оюутнуудад гарааны бизнес эрхлэх онол, практикийн мэдлэг олгох, гарааны бизнесийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор КЕМБРИДЖ-ийн загвараар боловсруулсан хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр нь 2017.04.20-05.13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд эхний 7 хоногийн хичээлийг “Энтрепренерийн сэтгэлгээ, ур чадварууд” сэдвээр Бизнесийн сургуулийн дэд захирал доктор, профессор М.Должин, “Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх нь” сэдвээр Бизнесийн сургуулийн Бизнес төвийн мэргэжилтэн Н.Батсүх, “Бизнесийн баг бүрдүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр Бизнесийн сургуулийн багш, дэд профессор Н.Батдэлгэр нар тус тус заалаа.
Зочин ментороор “Үндэсний стартап фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Базаррагчаа, Digital & Inbound маркетингийн агентлагийн захирал Б.Батзориг нар оролцож туршлагаа хуваалцлаа.