“Шинжлэх ухаан, технологи, Инновацийн тухай хууль”-ийн шинэчлэлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, тогтоомжид эрх зүйн шинэчлэлийг хийхтэй холбогдуулан эдгээр хууль, тогтоомжид оруулах санал авах уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 14:00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд зохион байгууллаа.

Уг уулзалтаар одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн нийцэхгүй байгаа зүйл заалт, түүнийг нийцтэй болгох, шинээр үүсэн бий болсон зохицуулалтгүй харилцааг зохицуулахтай холбоотой зүйл заалт, шинээр зайлшгүй тусгах шаардлагатай нэмэлт өөрчлөлт, холбогдох бусад хууль тогтоомжийн зүйл заалттай уялдуулах, уялдаа бүхий зүйл заалтыг тусгах гэх мэт хууль, тогтоомжид оруулах саналыг МУИС-ийн хүрээнд хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар