2017.04 сарын 28-ны Баасан гарагт МУИС-н ХЗСургууль дээр “Бидний оюуны өмчийн мэдлэг чадвар” сэдэвт тэмцээн болж өнгөрлөө. Дэлхийн оюуны өмчийн өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ХЗС, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэсээс зохион байгуулсан уг тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын олон оюутнууд мэдлэг оюунаа сорьж оролцсоноос тэргүүн болон дэд байранд ХЗС-н “Шинэчлэгчид” , “Femida*s freinds баг, 3-р байранд Бизнесийн сургуулийн “Найзууд”баг тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний шагналт байруудад олгох шагналыг “Монгол улсын их дээд сургуулийн эрдэм шинжилгээ инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төсөл, “Олон улсад оюуны өмчийг бүргүүлэх оновчтой шийдэл үнэлүүлэх аргачлал” дэд төслөөс санхүүжүүлсэн болно.
Зохион байгуулах комисс