Хөвсгөл аймгийн алслагдсан сумдын нэг болох Жаргалант сумын дунд сургуулийн номын санг баяжуулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 1-ний хооронд зарласан “Сод-Эрдэм” номын III аяныг МУИС-ийн Оюутны алба дэмжин ажиллаж, маш амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ.
Энэ хугацаанд дэмжигчдээс нийт 5000 гаруй ном, сэтгүүл ирснийг сМУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Д-р Б.Очирхуяг, МУИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Д-р Б.Очирхуяг тэргүүтэй албаны хүмүүс аяныг зохион байгуулагчдад хүлээлгэн өгөв. Эдгээр номын багагүй хувийг бүрдүүлэхэд оролцсон МУИС-ийн эрдэмтэн багш, ажилчид, оюутан залуучууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.