ХШУИС-ийн Сэргээгдэх Эрчим Хүч хөтөлбөрийн оюутнууд Монголын анхны салхин цахилгаан станцтай танилцлаа

Share Button

Улаанбаатар хотоос 70 километрийн зайд орших Салхит салхин цахилгаан станц нь хувийн хэвшил, олон улсын хөгжлийн агентлагууд болон Монгол Улсын Засгийн газрын амжилттай хамтын ажиллагааны үр дүн болсон онцгой төсөл юм. Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэнэ. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэнэ. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй тул Монгол орныг Азийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний манлайлагч болгох бидний хүсэл эрмэлзлийн анхны алхам нь Салхит юм. Энэхүү албан байгуулагатай танилцах аялалыг ХШУИС-ийн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрөөр суралцагч 2,3-р түвшний оюутнууд болон тухайн чиглэлээр цаашид суралцах хүсэл эрмэлзэлтэй ерөнхий суурийн оюутнууд 2017 оны 04 сарын 28-ны өдөр Салхит салхин цахилгаан станцтай танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн Оюутны албанд талархал илэрхийлье.

ХШУИС-ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар