Улсын биологийн XXVII олимпиад 2017 оны 4-р сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим ажиллаж, БОАЖЯам, МУБИС-ийн Биологийн тэнхим, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын ирвэс төв, Ирвэс хамгаалах сан, Хустайн цогцолборт газар, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Этүгэн Их сургууль зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.
Энэхүү олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарч ирсэн 30 сурагч, 39 багш мэдлэг чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргахад:
А. Багш нарын ангилалд:
- I байр: Батдоржийн Даваасүрэн (Өвөрхангай аймгийн 2-р сургууль)
- II байр: Гончигданзангийн Сугир (Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБС)
- III байр: Сүхбатын Машбаяр (УБ, Эмпати сургууль)
Б. Сурагчдын ангилалд:
I байр:
- Бямбаагийн Билгүүн / УБ, Болор сургууль, (Бэлтгэсэн багш: М. Цогт-Итгэл)
II байр:
- Болдбаярын Болдсайхан / УБ, Шинэ эрин сургууль, (Бэлтгэсэн багш: Д. Мөнхтуяа)
- Насаннэмэхийн Буяннэмэх / УБ, УБ-Эмпати, (Бэлтгэсэн багш: Д. Чинзориг)
III байр:
- Мөнх-Өлзийн Мөнхлхагва / УБ, Болор сургууль, (Бэлтгэсэн багш: М. Цогт-Итгэл)
- Оргилмаагийн Номин / Дархан-Уул, Оюуны ирээдүй ЦС, (Бэлтгэсэн багш: М. Алмагүл)
- Батжаргалын Хулан / УБ, Сант сургууль, (Бэлтгэсэн багш: Л. Нямжав)
Тусгай байр:
- Барсболдын Чинзориг / УБ, Сант сургууль, (Бэлтгэсэн багш: Л. Нямжав)
- Базарваанийн Алтанзул / УБ, УБ-Эмпати, (Бэлтгэсэн багш: Д. Чинзориг)
- Эрдэнэбаатарын Билэгт / УБ, Оюунлаг сургууль, (Бэлтгэсэн багш: Оюун-Эрдэнэ)
нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, БСШУЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар, бэлтгэсэн багш нар нь хандивлагч байгууллагуудын урамшуулал хүртлээ.
Жил бүр уламжлал болгон олгодог Монголын шувуу судлалын нийгэмлэгийн нэрэмжит “Ирээдүйн Монгол бахархал” шагналын эзнээр Орхон аймгийн 14-р сургуулийн сурагч Б. Маралмаа, мөн МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор, А. Цэндсүрэнгийн нэрэмжит шагналын эзнээр УБ, Сант сургуулийн сурагч Барсболдын Чинзориг нар тодорч мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Улсын биологийн олимпиадад хамгийн олон жил сурагч бэлтгэж болон өөрөө амжилттай оролцсон, үе үеийн биологич, биологийн багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын багш С. Ундрахгэрэлд Улсын биологийн олимпиадын дэд хорооны нэрэмжит шагнал олголоо.
Улсын биологийн XXVII олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхмийн хамт олон болон хандивлагч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Улсын биологийн олимпиадын хороо