МУИС-ийн лицей сургуулийн сурагчид сурсан мэдсэнээ эцэг эхдээ тайлагналаа

Share Button

Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн “Тайлант өдөрлөг” 2017 оны 04 дүгээр сарын 29-ний бямба гаригт боллоо. Эцэг эхчүүд шинээр байгуулсан физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн лабораторид ажиллаж буй сурагчдын туршилт, дадлагын ажил,  гадаад багштай ярианы англи хэлний хичээлийн явц, суралцагчдын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, авьяасыг хөгжүүлэх зорилготой “Үгийн урлан”, “Мэргэн” мэтгэлцээн, “Эко”, “Одон орон”, “Электроник”-ийн дугуйлан, клубийн ажиллагаатай танилцаж, суралцагчдын “Хаврын баяр” урлагийн нэгдсэн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн БЭЛАС, ЭБТ-ийн удирдлага сургуулийн сургалт, санхүү, олон нийтийн үйл ажиллагааны тайланг тавьж, эцэг эхчүүдийн сохирхсон асуултанд хариулж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Тайлант өдөрлөг нь сурагчид сурсан мэдсэн, хийж бүтээснээ эцэг эхдээ үзүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар