Сендай сангийн төлөөлөгчид МУИС-д айлчлав

Share Button

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар 2017 оны 5-р сарын 2-ны өдөр Япон улсын Сендай сангийн тэргүүн Ё.Оизүми, гүйцэтгэх  захирал Э.Накашио нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд захирал Я.Төмөрбаатар МУИС-д зочилж байгаад, МУИС-тай үр ашигтай хамтран ажиллаж байгаад ноён Ё.Оизүми, Э.Накашио нарт талархал илэрхийлээд сургуулийнхаа талаар товч танилцуулав. Дараа нь ноён Оизүми Ёшиаки сангийнхаа Монгол дахь үйл ажиллагааны талаар захирал Я.Төмөрбаатарт товч танилцуулав.

Тэр хэлэхдээ “1999 оны 5-р сарын 12-нд байгуулагдсан Мияаги аймгийн Монголын хүүхдүүдийг дэмжих нийгэмлэг нь хөдөөгийн багт 1 бага сургууль, 10 иж бүрэн нүүдлийн гэр цэцэрлэг байгуулсан. Манай нийгэмлэгийн харъяа Сендай сан нь 2010 оны 6-р сараас  МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (Хуучин нэрээр Биологи, биотехнологийн сургууль) -тай хамтран ажиллаж байна. Тус сан нь одоогийн байдлаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн 7 оюутанд 5 жилийн хугацаатай 15 сая төгрөгний хүүгүй сургалтын зээл олгоод байна.

Энэ сургалтын зээлийн тэтгэлгээ тогтмолжуулан Монгол орны өвөрмөц онцлог бүхий биологийн нөөцийн судалгаа-боловсруулалтын ажил амжилттай хийж буй, сурлага, хүмүүжлээрээ тэргүүний ХШУИС-ийн 10 оюутанд жил бүр тус бүр 2 сая төгрөгний хүүгүй сургалтын тэтгэлэг олгох, 3 оюутныг жил бүр Японд урьж, тус улсын биобүтээгдхүүний жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэлийн технологитой танилцуулахаар шийдвэрлэснээ танд дуулгахад таатай байна” гээд ирэх хичээлийн жилд олгох сургалтын хүүгүй зээлний мөнгө  болох 21,500.000 төгрөгийг МУИС-ийн дансанд шилжүүлснээ хүлээлгэн өгөв.

Уулзалтын төгсгөлд захирал Я.Төмөрбаатар МУИС-д биологийн нөөцийн судалгаа-боловсруулалтын чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Сендай сангийн гүйцэтгэх захирал Э.Накашиог “МУИС-ийн Хүндэт жуух”-р шагнасныг дагалдан мөнгөнийх нь хамтаар гардуулан өгч Сендай сангийн тэргүүн, гүйцэтгэх захирал нарыг 2017 оны 10-р сарын 5,6-ний өдрүүдэд тэмдэглэх  тус сургууль байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урив.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар