МУИС-ийн ШУС-ийн Антропологи, Археологийн тэнхимээс Монголын нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэлийн асуудалд оюутнуудын анхаарлыг хандуулах; Археологи, Антропологи, Угсаатны зүйн мэргэжлийг сурталчлах зорилгоор МУИС-ийн ШУС болон ХШУИС-ийн I курсын оюутнуудын дунд “МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” илтгэлийн уралдааныг 2015 оны 5 сарын 8-нд амжилттай зохион байгууллаа.
Нийт 12 илтгэл хэлэлцүүлснээс тэргүүн байр У.Пэрэнлэйжамц /ХЗС/, дэд байр О.Оюундалай /ШУС-НУС/, гутгаар байр А.Нямдорж /ШУС-НУС/, Б.Баярбат /ХШУИС/, тусгай байр П.Билгүүн /ШУС-БУС/ нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, 2017 оны Археологийн зуны олон улсын экспедицэд цалинтай ажиллах эрх, Антропологи, археологийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжээр шагнууллаа.
Илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Антропологи, Археологийн тэнхим