Улсын химийн XXVIII олимпиад 2017 оны 5-р сарын 05-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхим ажиллаж, МГТИС, ШМТДС, Грийн Химистри ХХК болон Этүгэн Их сургууль ивээн тэтгэж хамтран ажиллалаа.
Энэхүү олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарсан 34 сурагч, 30 багш хоёр өдөр онол, бодлого, сорил туршилтын тэмцээнд мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
ЕБС-ийн багш нарын ангилалд:
- I байр: Арилдийн Дашжаргал (УБ, Гёте сургууль)
- II байр: Чармайн Лувсандагва (Хөвсгөл аймаг, Далай ван цогцолбор сургууль)
- III байр: Будын Өнөржаргал (УБ, Шинэ Монгол сургууль)
- III байр: Бэхбаатарын Батзаяа (УБ, Болор сургууль)
- III байр: Пэлжээгийн Амгалан (Увс аймаг, Цогцолбор 1-р сургууль)
Тусгай байр:
- Ганбатын Түвшинжаргал (Орхон аймаг, 14-р сургууль)
- Намсрайн Сүхбат (УБ, Эмпати сургууль)
- Ишдоржийн Энхбаяр (УБ, Хобби сургууль)
Б. XII ангийн сурагчдын ангилалд:
I байр:
- Батмөнхийн Тамир (Увс аймаг, Цогцолбор 1-р сургууль)
II байр:
- Сүхбатын Эрдэнэбат (УБ, Гёте сургууль)
- Сандагдоржийн Хас-Ананд (УБ, Сант сургууль)
III байр:
- Халиуны Сувд (УБ, Хобби сургууль)
- Мөнхбаатарын Бямбадолгор (УБ, Шинэ Монгол сургууль)
- Төгсбаяны Булганхангай (УБ, Ирээдүй цогцолбор сургууль)
Тусгай байр:
- Сүндэрьяагийн Сувданчимэг (Орхон аймаг, ШУТИС-ийн лицей сургууль)
- Чойжилсүрэнгийн Ариунбилэг (УБ, Шинэ-Эрин сургууль)
- Батмөнхийн Мөнхтөгөлдөр (УБ, Эмпати сургууль) нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
МУИС, ШУС, Химийн тэнхимийн нэрэмжит шагнал “Уран бодолт”-ын эзнээр УБ, Сант сургуулийн сурагч Гомбын Хонгор, “Сурагчаа амжилттай бэлтгэсэн багш”-аар Орхон аймгийн ШУТИС-ийн лицей сургуулийн багш С.Мэнджаргал нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Улсын Химийн XXVIII олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхмийн хамт олон, ХШУИС-ийн Хими, биологи инженерчлэлийн тэнхим, МГТИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, ШМТДС-ийн багш нар болон хандивлагч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Эрдэм ном дэлгэрэх болтугай.
Улсын Химийн Олимпиад Зохион Байгуулах Дэд Хороо