Нийслэлийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийн 12-р ангийн нийт сурагчид МУИС-ийн бүтэц, бүрэлдэхүүн сургуулиудын мэргэжил хөтөлбөр, элсэлтийн дүрэм журамтай танилцлаа. Уг “Мэргэжил сурталчилах” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг МУИС-ийн ШУС ХУС-н Гадаад хэлний төвийн багш Д.Мягмарсүрэн багш МУИС-ийн 1-ээр курсын оюутнуудын төлөөллийн хамтаар оролцож мэдээлэл хийж ,асуулт хариулт явуулсан нь ЕБС-н сурагчдад сонирхолтой, цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой боллоо.