ОУХНУС-ийн мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2017 оны 05 сарын 11-ний өдөр 1000-1600 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн V байранд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт ОУХНУС-ийн ерөнхий суурийн оюутнуудаас гадна бусад салбар сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид хүрэлцэн ирж хөтөлбөрүүдтэй дэлгэрэнгүй танилцаж мэргэжлийн чиг баримжаа авлаа.
Өдөрлөгийн үеэр Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөртэй холбоотой англи, орос хэл дээрх ном сурах бичгийг сурталчласан үзэсгэлэн гаргасан.
Энэ удаагийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн онцлог нь ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатчдын клубын Б.Отгонбаатар (Ази номхон далайн орнуудын газрын 3-р нарийн бичгийн дарга), Э.Ану (Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын 3-р нарийн бичгийн дарга), Г.Ганбаяр (Европын газрын 3-р нарийн бичгийн дарга), Э.Энэрэл (Олон талт хамтын ажиллагааны газрын 3-р нарийн бичгийн дарга) нар уригдан ирж оюутан сурагчдад ГХЯ-ны үйл ажиллагаа, ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатчдын клубын танилцуулга, олон улсын харилцааны мэргэжлийн талаар сонирхолтой яриа хийж оюутан сурагчдын асуултанд хариуллаа. Мөн Төгсөгчдийн холбооноос Б.Батгэрэл (Монголын хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөлийн үүсгэн байгуулагч, УЗ-н гишүүн) уригдан ирж өөрийн туршлагаас оюутан сурагчидтай хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өглөө.