ШУА-ийн Философийн хүрээлэн, Эмнести Интернэшнл Олон Улсын Хүний Эрхийн Байгууллага, ШУТИС-ийн БУХС, МУИС-ийн Философи, Шашин Судлалын тэнхим хамтран “Философи, хүний эрхийн уулзварт” философийн олимпиадыг 2017 оны 5-р сарын 10-нд 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, СЭЗИС, ҮБХИС, МҮИС, Хууль сахиулахын их сургууль, “Ач” анагаах ухааны их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль “Шихихутаг” их сургууль гэх мэт нийтдээ 11 сургуулийн оюутнууд оролцож философи, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тольдон хэлэлцэж, олон сонирхолтой асуудлаар мэтгэлцэж оюуны хүчээ сорилоо.
Энэхүү олимпиад нь хүний эрх философи мэдлэгийн огтлолцол дундаас орчин үеийн залуус, эл асуудлын талаар мэдрэмжтэй, философи хийгээд хүний эрхэд онол, арга зүйн үүднээс ханддаг, хүний эрхийг хүндэтгэдэг, хүний эрх, ёс зүйн ярвигтай асуудалд зөв зохистой шийдлийг олж сурахад олимпиадын зорилго оршсон болно.
Тус олимпиад нь 4 үе шаттайгаар явагдсан бөгөөд олимпиадын нийт дүнгээр тэргүүн байрыг МУИС-ийн “Мэдэхгүй” баг, дэд байранд ҮБХИС-ийн “Эргэцүүлэл” баг тус тус шалгарсан бол “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр МУИС-ийн оюутан Э.Эрхэс, “Уран илтгэгч”-ээр ҮБХИС-ийн оюутан Ж.Марал-Эрдэнэ нар тодорлоо.
Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахуунд холбогдож байдгийг судлан эргэцүүлж, философичдын хүний эрх, философийн талаарх үнэт үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болгох нь энэхүү олимпиадын гол үр дүн илэрхийлэгдсэн.