Монгол улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос- үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Монголын Инновацийн 7 хоног – 2017” арга хэмжээ 2017 оны 05 дугаар сарын 08-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус 60 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Монгол улсын их сургууль тус үзэсгэлэнд багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон биотехнологи, хими, физик, электроник, мэдээллийн технологийн чиглэлийн шинэ бүтээл, шинэ технологи, судалгааны үр дүнг танилцуулж амжилттай оролцлоо.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс