ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Share Button

2017 оны 5 дугаар сарын 16-нд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Арай Жүн-Ичи нар МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатартай уулзлаа.

Уулзалтаар ЖАЙКА, Монгол-Японы төв ба МУИС хоорондын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2017 онд Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, намраас Монгол-Японы төв байгуулагдсаны 15-н жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Үүний нэг жишээ нь 5 дугаар сарын 20-нд Монгол-Японы төв “Японы соёлын өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Ойн арга хэмжээнүүдийн хүрээнд ЖАЙКА болон Монгол-Японы төвийг Монголд сурталчлах ба цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулах зорилготой байна. Үүнд МУИС-ийн зүгээс хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх байх гэж итгэж байгаагаа ноён Сато Мүцүми илэрхийлэв.

Захирал Я.Төмөрбаатар МУИС-ийн талаар товч танилцуулж, ЖАЙКА бол Япон улсаас Монгол улстай хамтран ажиллаж буй хамгийн том байгууллагын нэг гэдгийг дурдаад, цаашид тус байгууллага болон Монгол-Японы төвтэй хэрхэн ажиллаж болох талаар саналаа хэлж /10 дугаар сарын 4-6-нд болох МУИС-ийн 75 жилийн ойн арга хэмжээнд ноён Сато Мүцүмиг албан ёсоор урилаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар