МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрийн тоглолт оюутан театрт амжилттай болж өнгөрлөө. Шилдэг үзүүлбэрийн наадамд Оюутны албаны дарга Б.Алтангэрэл, Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга П.Лхамсүрэн нар хүрэлцэн ирсэн байлаа.
Авъяас чадвар ур билэг ухаанаараа бусдыгаа манлайлан МУИС-ийн оюутны урлагийн их наадамд шилдэг байр эзэлсэн оюутан залуус маань ийнхүү МУИС-ийн нийт оюутан залуустаа шилдэг үзүүлбэрүүдээ үзүүллээ.
МУИС-ОЮУТНЫ АЛБА