“Хэл соёлын солбилцол” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төв ОХУ-ын Буриадын ИС, ШУТИС, МУБИС, ХСИС-тай  хамтран “Хэл соёлын солбилцол” /“CROSS –CULTURAL DISCOURSE”/ сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 5 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулав.  Хурлыг МУИС-ийн ШУС-ийн  ХУС-ыг хариуцсан дэд захирал д-р П.Дэлгэржаргал нээж үг хэлэв.

Уг хуралд профессор Д.Энхбат, Л.Одонтуяа “Гадаад хэлний сургалтанд хэл, орон судлал, соёлын харьцууллын хүчин зүйлийг харгалзан үзэх нь”, профессор Доржиева Г.С “Вариативность синхронного состояния русского языка как системного объекта, Боулдинг “ Teaching  young versus  adult learners”, С, Жеймс Шолл “Reconceptualizing post – method prdagogy”, Чун Хи “Авга монголчуудын хүндлэх, мэндлэх ёсны  судлал”, профессор Мурай “ Орчин үеийн Япон – Монголын харилцааны эхлэл”  зэрэг олон сонирхолтой  илтгэл тавив. ОХУ, АНУ, ИБУИВУ, Канад, БНХАУ, БНСУ, Япон, Казахтсан зэрэг улсын эрдэмтэн багш, судлаачид хэл, хэлэхүйн үзэл баримтлалын судалгаа, гадаад  хэл заах аргазүй, орчин үеийн технологи ба гадаад хэлний сургалт, хэл, соёлын өв, сурвалжийн судалгаа, соёлын харилцаа гэсэн  таван салбар хуралдаанд 80 гаруй  илтгэл амжилттай хэлэлцүүлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар