МУИС-ийн Орхон сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Share Button

МУИС-ийн Орхон сургууль нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017-5-13нд Эрдэнэт хот Амарын талбайд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр элсүүлэх хөтөлбөрүүдийн болон үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг танилцуулж ЕБС төгсөгчид болон эцэг эхчүүдэд  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Тэнхим, алба, нэгж бүр идэвхтэй оролцож өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, бэлтгэдэг мэргэжлүүдийн мэдээллийг иргэддээ танилцууллаа.

Нээлттэй хаалганы үйл ажиллагаа багш, ажилтан, ажилчид, оюутнууд барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл жагсаж алхсанаар эхлэн МУИС-ийн Орхон сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Доктор Т.Энх-Амгалан нээж үг хэлж, захиргааны зөвлөлийн гишүүд болон төгсөгчдийн сэтгэгдлийг сонслоо. Мөн сагсан бөмбөгийн 3vs3 тэмцээн, урлагийн үзүүлбэр, 300 оюутан оролцсон “Флешмоб” үзүүлбэрүүд үзэгч, хүрэлцэн ирсэн ЕБС төгсөгчид, эцэг эхчүүд, иргэдийн сонорыг мялааж байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар