“JOB FAIR 2017” өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 18-нд Монгол-Япон төвд боллоо. Өдөрлөгийг МУИС-ийг төгсөгчдөө ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, төгсөгч оюутнуудад ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэх, ажил олгогч төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийх, МУИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулав.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нээж үг хэллээ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг төгсөгч оюутнуудад хандан зөвлөгөө өглөө. Уг өдөрлөгт Оюутны хөгжил, үйлчилгээний албатай хамтран ажилладаг байгууллага болох Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, APU групп, Таван богд, Номин холдинг, MCS холдинг гэх зэрэг 20 гаруй байгууллага оролцлоо.
Онцолж хэлэхэд Нийслэлийн хөдөлмөрийн газар нь манай төгсөгчдөд 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 700 ажлын байрны саналтай ирж, 670 гаруй оюутан ажлын байранд бүртгүүллээ.