Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? лекц боллоо

Share Button

МУИС, ОЮУТНЫ АЛБА-НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР хамтран Халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвөлгөө мэдээлэл өгөх лекц уулзалтыг 2017 оны 05 дугаар сарын 18-нд Шинжлэх ухааны сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Тус уулзалтад 100 гаруй оюутан залуус хамрагдаж Халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлж болох талаар зөвлөгөө авлаа.

Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа байна. 

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ?

Хэнээс болгоомжлох вэ?

Халаас руу тань гараа шургуулах гэж буй хүнийг та гаднаас нь хараад тодорхойлж чадахгүй нь харамсалтай. Сэжигтэй байж болзошгүй хүмүүсээс зайгаа барь, гэхдээ муу санаа өвөрлөсөн хүмүүс хайлсан тулга шиг л зантай, эелдэг харагддагийг бүү мартаарай. Зарим улсуудад хүүхдүүд, тэр бүү хэл сайхан бүсгүйчүүд ч халаасыг тань ухна. Юуны түрүүнд гадаад төрхийг нь бус бие авч явж байгаа байдлыг нь анзаараарай. Илүүц найрсаг байдал, хүмүүсийг эргүүлж тойруулж харах харц, хувийн орон зайд халдах – энэ бүгд нэг шинж тэмдэг.

Ид ачаалалтай цаг

Ихэнх халаасны хулгай ид ачааллын цагаар хийгддэг – нийтийн унааны ачаалал ихсэх үеэр. Хулгайч нар дүүрэн хүнтэй автобус, галт тэргэнд ажлаа сайн хийнэ. Энэ тохиолдолд хулгайчаас өөрийгөө хамгаалах нэг л арга бий: эд зүйлсээ өмднийхөө урд халаасанд хийгээд гаднаас нь барьж явбал бүр найдвартай байх болно. Эмэгтэйчүүд цүнхээ өмнөө барь, анхаарал сарниулах бусдын элдэв хөдөлгөөнийг бүү анхаар.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 2

Их хэмжээний мөнгө

Хулгайч нарыг татах увьдистай хоёр газар бий – АТМ болон валют солих цэг. Бүлэг этгээдүүд эдгээр газруудад ажиглагч нараа үлдээж золиосоо тодорхойлдог. Тэдний өгөөш болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Авсан бэлэн мөнгөө гудамжинд гарахаас өмнө цааш далд хий. Хэрвээ маш их хэмжээний бэлэн мөнгөтэй бол урьдчилан унаагаа бэлдсэн нь дээр шүү.
Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 3

Үүргэвч

Үүргэвчиндээ үнэт зүйлсээ бүү хий. Нуруундаа хамаг эд зүйлсээ хийчихээд яваа хүн бол – дөнгөж эхэлж буй хулгайч нарын сургалтын талбар болно. Хэрвээ компьютер, таблет зэрэг зүйлсээ үүргэвчинд хийхээс өөр аргагүйд хүрвэл цахилгаан, түгжээ нь бат бөх, амархан онгойдоггүй байх хэрэгтэй.

Image result for халаасны хулгай

Кафед

Хүмүүс кафед хоол идэж байхдаа хажуугийн сандал эсвэл өөрийнхөө сууж байгаа сандалнаас цүнхээ дүүжилдэг. Энэ бол хулгайч нарт зүгээр л бэлэг бэлдсэн хэрэг. Тиймээс цүнхээ ил газар эсвэл хөлнийхөө завсар тавихад хулгайчийн гар тийм амар сунахгүй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар