МУИС-ийн Оюутны Албаны зохион байгуулсан “Олон улсын соёлын өдөр”-т МУИС-д суралцаж буй Лаос /БНАЛАУ/, Өмнөд Солонгос, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хятад, ОХУ, Польш болон Монгол гэсэн 10 орны оюутан залуус оролцож үндэснийхээ гоёлоор гангарч, улс орныхоо тив дэлхийгээс ялгарах цор ганц шинжийг агуулсан ардын, уламжлалт үзүүлбэрүүдийг болон нэрийн хоолыг бэлтгэн танилцууллаа.