POSCO сангийн нэрэмжит тэтгэлэгийг МУИС-аас 15 оюутан авлаа

Share Button

POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл хөтөлбөрийн хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулиудын оюутан, залуучууд, судлаачдад тэтгэлэг олгодог. 2004 онд МУИС POSCO TJ Park сан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр 12 дахь жилтэй өнгөрч буй бөгөөд энэ хугацаанд МУИС-ийн оюутнуудад жил бүр тэтгэлэгийг тасралтгүй олгож ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 240 оюутанд тус бүр 500-700 ам.долларын тэтгэлэгийг олгосон байна.

Ази тивд нэр хүнд бүхий уг тэтгэлэгт 2016-2017 оны хичээлийн жилд 10 оюутан үргэлжлүүлэн, 5 оюутан шинээр сонгогдон нийт 15 оюутан тэтгэлэг авч буй бөгөөд Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг болон Оюутны албаны дарга Б.Алтангэрэл нар тэтгэлгийг гардуулан өглөө.

Шинээр сонгогдсон оюутнуудын хувьд бүгд өөрсдийн ирээдүйн мэрэгжлээ сонгосон, сурлага сайтай, өндөр голчтой, нийгмийн идэвхитэй, үзэл бодлоороо нэгдсэн оюутны нэр хүндтэй клубуудыг удирдан зохион байгуулагч, чиглүүлэгч оюутнууд бөгөөд нэрэмжит тэтгэлэгийн зорилгод бүрэн нийцэж, ирээдүйд улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц боловсон хүчин болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье

БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг

авах суралцагчдын нэрс

/2017-2018 оны хичээлийн жил/

Овог нэр Сургууль Хөтөлбөр, түвшин Голч оноо Тэтгэлэг хэмжээ ам.доллар Тайлбар

 

1. П.Номин ОУХНУС Олон улсын харилцаа-3 3.8 700 үргэлжлэх
2. Э.Элбэгжаргал ШУС-НУС Эдийн засаг-4 3.7 700 үргэлжлэх
3. Б.Оюунболд ХЗС Эрхзүй-4 3.6 700 үргэлжлэх
4. Х.Баасанжаргал ХЗС Эрхзүй-4 3.0 700 үргэлжлэх
5. Г.Хулан ШУС-НУС Олон улсын сэтгүүл зүй-4 3,8 700 үргэлжлэх
6. У.Усгал ОУХНУС Олон улсын харилцаа-4 3,6 700 үргэлжлэх
7. Б.Булганхүү ШУС-НУС Эдийн засаг-4 3.5 700 үргэлжлэх
8. Г.Шинэсар ШУС-НУС Улс төр судлал-4 3.6 700 үргэлжлэх
9. Ж.Энхбаяр БС Санхүү эдийн засаг-4 3,2 700 үргэлжлэх
10. Б.Баатарцогт ХЗС Эрх зүй-4 3,3 700 үргэлжлэх
11. Э.Гэрэлсувд БС Санхүү-2 4.0 700 шинээр
12. Э.Ганцэцэг БС Санхүү-2 3.8 700 шинээр
13. Г.Уянга ОУХНУС Олон улсын харилцаа-2 3.6 700 шинээр
14. Б.Хуншагай БС Санхүү-2 3.7 700 шинээр
15. Н.Болор-Эрдэнэ БС Санхүү, банк-2 3.8 700 шинээр

Г.Хулан: Бид жирийн нэгэн оюутан байсан бол энэхүү тэтгэлгийг авснаар “Posco” сангийн тэтгэлэгт оюутан хэмээх эрхэм алдрыг хүртсэн

Миний бие Posco TJ сангийн тэтгэлэгт хөтөлбөрт 3 дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд энэхүү индэр дээр зогсож бусдыгаа төлөөлөн үг хэлэх болсондоо туйлын их баяртай байна. Энэхүү тэтгэлэг зөвхөн санхүүгийн тал дээр бидэнд дэмжлэг болохоос гадна өөр олон зүйлийг ч бас бидэнд авчирсан гэж би боддог. Тухайлбал, бид жирийн нэгэн оюутан байсан бол энэхүү тэтгэлгийг авснаар “Posco” сангийн тэтгэлэгт оюутан хэмээх эрхэм алдрыг хүртсэн. Үүнийгээ дагаад энэ нэр хүндийг авч явах хариуцлага давхар оногдсон. Энэ их нэр хүндтэй тэтгэлгийн эзэн болчхоод бидэнд тааруу дүн авах, эсвэл бусдын л адил хичээл зүтгэлгүй яваад байж болохгүй санагдсан. Бид энэ сангийн тэтгэлэгт оюутан учир бусдаас давуу байх ёстой, ямар нэг зүйлээрээ илүү байх ёстой гэж боддог болсон. Тийм ч учраас өдөр бүр хичээлдээ шамдаж, нийгмийн аливаа үйл ажиллагаанд цаг алдалгүй оролцож, өөрийгөө хөгжүүлсээр ирлээ.

Залуу хүний хувьд тулгарсан саад бэрхшээлийг даван туулахад минь урагшлах урам зоригийг өгч байсан зүйлийн нэг бол яах аргагүй энэ тэтгэлэг байсан, байсаар ч ирсэн. Байх ч болно. Өнөөдөр энэ танхимд их сургуулиа төгсөөд амьдралын их далайд хөл тавих гэж буй надтай адил олон оюутан сууж байгаа. Тэднийхээ өмнөөс энэ жил тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн дүү нартаа улам илүү хичээж энэхүү тэтгэлгээ үргэлжлүүлэн авч, тэтгэлгийнхээ нэр хүндийг өндөрт өргөн явахыг хүсэн ерөөе. Мөн нийт тэтгэлэгт хамрагдсан бүх оюутнуудынхаа өмнөөс POSCO TJ сангийн удирдлагууд, хамт олонд маш их баярласнаа дахин дахин илэрхийлмээр байна хэмээв.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар