“Мини УИХ”-ын 2016-2017 оны хичээлийн жилийн хаалтын чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-н Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн (ОУХНУС) Нийтийн Удирдлагын Тэнхимийн дэргэдэх “Мини УИХ”-ын 2016-2017 оны хичээлийн жилийн хаалтын чуулган 2017 оны 05 сарын 19-ны өдрийн Баасан гарагт МУИС-н төв байрны дугуй зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Хаалтын чуулганаар “Мини УИХ”-аас 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан болон цаашдын төлөвлөгөөг танилцуулан хэлэлцүүлж, “Төрийн албан хаагчийн загвар шалгалт” тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардууллаа. Тус чуулганаар Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн 4-р түвшний “Мини УИХ”-ын гишүүн оюутнуудад талархал гардуулан, шинээр элсэн орсон гишүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. “Мини УИХ”-н нийт гишүүд, зохион байгуулагчид болон дэмжигч оюутнуудад 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагаандаа идэвх зүтгэл, санаачлага гарган оролцохыг  ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн зүгээс уриалан амжилт хүсч байна.

Нийтийн Удирдлагын Тэнхим

ОУХНУС, МУИС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар