Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн 2017 оны алба, хэлтсүүдийн ажлын төлөвлөгөөг танилцуулах /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
  2. Алба, хэлтсүүдийн шуурхай ажлын төлөвлөгөө танилцуулах /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
  3. МУИС-ийн сургалтын албаны мэргэжилтнүүдийн ажлын нэгдсэн үнэлгээний /аттестатчиллын/ журам /СНА-ны дарга Ч.Ундрам/
  4. Номын сангийн журмыг шинэчлэх /Номын сангийн захирал Г.Цэрэн/
  5. Номын өр төлбөртэй багш, ажилчдад авах арга хэмжээ /Номын сангийн захирал Г.Цэрэн/
  6. Москвагийн Улсын Их Сургууль (МГУ)-ийн “Ломоносов” төв байгуулах гэрээний төслийг  танилцуулах /ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр/
  7. Бусад асуудал, мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:      

  1. МУИС-ийн 2017 оны алба, хэлтсүүдийн ажлын төлөвлөгөөг өдөр тутмын хийгддэг ажлууд, мөн хийгдсэн ажил болон стратеги төлөвлөгөөтэй хамааралгүй ажлуудыг хасч засварлан ажлын төлөвлөгөөг батлахаар,
  2. Алба, хэлтсүүдийн 4-6-р сард хийх шуурхай ажлын төлөвлөгөөг гишүүдийн гаргасан саналынг тусган батлахаар,
  3. МУИС-ийн сургалтын албаны мэргэжилтнүүдийн ажлын нэгдсэн үнэлгээний /аттестатчиллын/ журмын төслийн хувьд Гишүүдийн гаргасан саналыг тусган Түр журам нэртэйгээр гарган, захирлын тушаалаар баталгаажуулахаар
  4. Номын сангийн журам шинэчлэх асуудлын хувьд Гишүүдийн гаргасан саналыг тусган, захирлын тушаал гаргахаар,
  5. Номын өр төлбөртэй багш, ажилчдад авах арга хэмжээний хувьд:

– Шинэ журмын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн хууль, журмын дагуу  дараа дараагийн арга хэмжээг авахыг Г.Цэрэн даргад зөвшөөрье.

– Ажлаас чөлөө авч байгаа, ажлаас гарч байгаа, тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тушаалыг гаргахдаа номын сантай тооцоо дуусгасан тойрох хуудас зуруулах асуудлыг В.Батцэнгэл /ЗХШҮА/ дарга хариуцах.

  1. Москвагийн Улсын Их Сургууль (МГУ)-ийн  “Ломоносов” төв байгуулах тухайд:

– Зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ санхүүжилт, бүтэц зохион байгуулалт, цалин хөлс,  байртай холбоотой асуудлаар тодруулга авахаар Б.Болдгив, С.Баттулга, Ш.Мэндбаяр нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, албан захидал явуулж, тодруулга авахаар тус тус шийдвэрлэв.

Хурлаас өгөгдсөн үүрэг, даалгавар:

– Дараагийн хурлаар Удирдлагын бүтцийн асуудлыг танилцуулахыг Нарантуяа захиралд,

– Эрдмийн зөвлөлийн хурлыг зарлаж, жилийн эцсийн тайланг хэлэлцүүлэх, мөн нэгжийн дарга нар болон дэд захирлуудын тайланг захиргааны зөвлөлөөр, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудын тайланг эрдмийн зөвлөлөөр  хэлэлцүүлэх хуваарь гаргах ажлыг В.Батцэнгэл даргад,

– Атестатчлалын нэгдсэн журам боловсруулах ажлын хэсэг байгуулж, журмын төслийг боловсруулан 2017.06.15-ны дотор Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг В.Батцэнгэл даргад,

– Оюутны ажил эрхлэлтийн журмын төслийг Захиргааны зөвлөлийн хурлаар танилцуулахыг О.Мөнхбат захиралд,

– Номын сангийн шинэ байранд нүүхтэй холбоотойгоор энэ зун номын санчид амрахгүй, иймд амралтыг нь зохицуулахыг Г.Цэрэн захиралд,

– Номын сангийн ажилтнуудын зан харилцааны тал дээр анхаарч, даруйхан номын санчдыг атестатчлахыг Г.Цэрэн захиралд тус тус үүрэг болгов.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар