Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр

 ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Завхан сургуулийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдсан асуудлууд /Завхан сургуулийн захирал М.Эрдэнэчимэг/
  2. МУИС-д Франц хэлтний цахим кампус байгуулах төсөл /Б.Алтангүл, ШУС-ийн Европ судлалын тэнхмийн профессор/
  3. Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд МУИС дээр хэрэгжсэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжих” тэтгэлэгт төслийн үр дүнгийн талаарх товч танилцуулга /төслийн удирдагчид Б.Болдгив, Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, Ц.Амартайван/

ШИЙДВЭРЛЭСЭН:

  1. Завхан сургуулийн 00-ийн бохирын усыг нэгдсэн системд холбох ажлыг санхүүжүүлэхээр болов.
  2. МУИС-д Франц хэлтний цахим кампус байгуулахыг дэмжиж, хамгийн тохиромжтой, бололцоотой өрөөг гаргаж өгөхөөр шийдвэрлэв.
  3. “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийг хаах, “МУИС-ийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн хугацааг 2017 оны 12-р сарын 01 хүртэл сунгах, “МУИС-ийн академик менежментийг сайжруулах нь” төслийг 1 сарын хугацаатай сунгах, “МУИС-д хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тогтолцоог бий болгох нь” төслийг 2017 оны 07-р сарын 01 хүртэл тус тус сунгахаар шийдвэрлэв.

Хурлаас Завхан сургуулийн захирал М.Эрдэнэчимэгт өгөгдсөн үүрэг, даалгавар: 

  1. Завхан сургууль өөрийн стратеги төлөвлөгөөгөө шинэчлэх. Багш нарын хэлсэн саналыг стратеги төлөвлөгөөндөө тусган шинэчлэх, МУИС-ийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулах,
  2. ОУХНУС, БС /Баттулга, Болормаа/-тай ахисан түвшний магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нэгдсэн нэг ажлын хэсэг гаргах уу, эсвэл сургууль тус бүр дээр /ОУХНУС, БС/ хамтарсан хөтөлбөрүүд, бизнес инновацийг дэмжих үйл ажиллагааг сургуулийн захирлууд хоорондоо шууд хийх, Эрдэнэбулган захирлын хувьд магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг анхаарах,
  3. Start up гарааны компани-тай холбогдуулад Болдгив захирал анхааралдаа авъя, ШУС-ийн Биологийн тэнхимтэй хамтран улаан хальст сармисыг судлах, биологийн идэвхт нэгдэл гаргах чиглэл рүү Баяртогтох захирал чиглүүлэх, холбогдох хүмүүстэй нь уулзуулах, тодорхой хэмжээгээр төсөл хөтөлбөр байвал ЭШИХэлтсээс дэмжих,
  4. Баттулга багшийн хэлсэнээр Баруун аймгийн сургуулиудын консерциум байгуулах тал дээр санаачлага гарган ажиллах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт /Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий/.
  5. Маркетингийн төлөвлөгөөнд асуудал оруулах ёстой. Та Бизнесийн сургууль дээр ажиллаж байгаа Даваасүрэн ахлагчтай ажлын хэсэгтэй уулзаад, Завхан сургуулийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар саналаа солилцон, саналаа тусгаарай.
  6. Сургалтын төлбөр нэмэгдүүлэх асуудалд дараа жил төсөв хийж байх үед эдийн засгийн тооцоо үндэслэлээ сайн хийгээд оруулж ирэх.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар