2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн Шагналын журмын төсөл /ЗХШҮА-ны мэргэжилтэн Т.Амартунгалаг/
- МУИС-ийн Стратеги төлөвлөгөө, хамт олны санал асуулгын судалгааны ерөнхий тайлан /Ажлын хэсгийн ахлагч, ШУС-ийн багш, профессор Б.Болд-Эрдэнэ/
- Кувейтын Улсын их сургуультай санамж бичиг байгуулах тухай /ЭШИГХЭрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг/
- БНСУ-ын Зам тээврийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай /ЭШИГХЭрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг/
ШИЙДВЭРЛЭСЭН:
- МУИС-ийн шагналын НЭГДСЭН журам боловсруулахаар боллоо.
- Ажлын хэсэг “МУИС-ийн шагналын нэгдсэн журам”-ыг төслийн боловсруулан дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
- Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу дахин ажлын хэсэг байгуулах, ажлын хэсэг нь дотроо дэд ажлын хэсэгтэй байж захирлууд чиглэл чиглэлээрээ ажиллаж, 6-р сарын 01-нд дүгнэлтээ Захиргааны зөвлөлд, Эрдмийн зөвлөлд тайлагнах, мөн 6-р сарын 15-нд МУИС-ийн Удирдах зөвлөлд тайлагнахаар боллоо.
- Танилцуулсан 2 сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухайд бүрэлдэхүүн сургуулиудаас санал авч, дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
- Мөн гадаад харилцааны журмын төслийг хэлэлцүүлэх болон хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар танилцуулахыг үүрэг болголоо.