Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн 2016 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт, 2016 оны тооллого, актлах хөрөнгийн тухай /СЭЗА-ны дарга Б.Энхцэцэг/
  2. Өвөр зайсан дахь дадлагын баазны үйл ажиллагааны тайлан, танилцуулга  /ХШУИС-ийн багш, У.Айбек/
  1. БЭЛАС, Экологийн боловсролын төвийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /БЭЛАС-ийн захирал Ч.Батцэцэг/

ШИЙДВЭР:

1-р асуудлын хувьд:

  1. 2016 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон актлах хөрөнгийн жагсаалтын хамт 2017 оны 06-р сарын 15 дотор Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэхийг Хөгжил санхүү хариуцсан захирал Ц.Болормаа болон холбогдох хүмүүст үүрэг болгов.
  2. Бие даасан нэгжүүдийн үйл ажиллагааны тайланг тавиулах хуваарь гарган, дараа дараагийн Захиргааны зөвлөлийн хурлаар 2-3 нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцүүлэхийг Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрамд үүрэг болгов.
  3. Худалдан авах стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулахыг Дэд захирал Ч.Ундрамд даалгав.
  4. Багш ажилтан, ажилчдын цалин нэмэх асуудлыг судлаж, боловсруулах ажлын хэсгийг Дэд захирал Ц.Болормаагаар ахлуулан байгуулахаар боллоо.
  5. Дотоод аудитын нэгж байгуулагдахаар болсон тул зохион байгуулалтыг хийхийг Ч.Ундрамд үүрэг болголоо.

2-р асуудлын хувьд:

  1. “Өвөр зайсан” дадлагын баазын газрын баталгаажуулалтын гэрээний асуудлыг хариуцахыг дэд захирал Ц.Болормаад даалгалаа.
  2. “Өвөр зайсан” дадлагын баазыг хэрхэн хөгжүүлэх тухай Бизнес төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг, мөн Жил бүр үйл ажиллгааны болон санхүүгийн тайлан тавьж байхыг У.Айбек багшид үүрэг болгов.
  3. Шинжлэх ухааны сургуулийн харъяанд оруулах асуудлыг дахин авч хэлэлцэхээр боллоо.

3-р асуудлын хувьд:

  1. Атестатчлалын дүнгийн талаар 2016 онд Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг албажуулан, захирлын тушаал гаргах, хуулийн зөвлөхтэй хамтран үндэслэл сайтай хийхийг дэд захирал Ч.Ундрамд даалгав.
  2. Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу 3 багшид авах арга хэмжээг хуулийн талаас нь судлан, шийдвэрлэхийг дэд захирал Ч.Ундрамд үүрэг болгов.
  3. Цаашид багш нартайгаа Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг Ч.Батцэцэг багшид анхааруулав.
  4. БЭЛАС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн зохион байгуулахыг дэд захирал Ч.Ундрамд үүрэг болголоо.
  5. БЭЛАС-ийн хичээлийн хөтөлбөрийн чанар болон сургалтын чанарт Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг болон ШУС, ХШУИС-иас анхаарч ажиллахыг сануулав.
  6. БЭЛАС-ийн Биеийн тамирын заалны асуудлыг ирэх жилийн төсөвт суулгахыг дэд захирал Ц.Болормаад анхаарууллаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар