Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлын шийдвэр

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-Пресс хэвлэлийн газрын үйл ажиллагааны тайлан, танилцуулга /МУИС-Пресс хэвлэлийн газрын ажилтан Т.Ууганбаяр/
  2. МУИС-ийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /Хэвлэх үйлдвэрийн дарга Р.Мягмарсүрэн/
  3. МУИС-ийн номын сан шинэ байранд нүүж орохтой холбоотой хийх ажлын төлөвлөгөө /Номын сангийн захирал Г.Цэрэн/
  4. Номын санд яаралтай худалдан авах тавилга, тоног төхөөрөмж /Номын сангийн захирал Г.Цэрэн/
  5. БНСУ-ын Байгаль орчны яамны харъяа Биологийн нөөцийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах /ЭШИГХА-ны асуудал хариуцсан дэд захирал Б.Очирхуяг/
  6. Бусад асуудал, мэдээлэл

ШИЙДВЭР :

1-р асуудлын хувьд:

  1. МУИС-Пресс хэвлэлийн газрын бүтцийг шинэчлэх асуудалд ажлын хэсгийн ахлагч, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуягт үүрэг болгов.
  2. МУИС-Пресс хэвлэлийн үйл ажиллагааны журам боловсруулах ажлын хэсэг байгуулж, журмын төсөл боловсруулахыг дэд захирал Ч.Ундрамд үүрэг болгов.

Мэргэжилтэн Т.Ууганбаярт дараах чиглэлд анхааралтай, санаачлагатай ажиллах үүрэг, даалгавар өгөгдлөө. Үүнд,

  • Хамтын шийдвэр гаргаж байх
  • Ашиг хуваарилалт дээр анхаарах
  • МУИС-ийн хэвлэх үйлдвэр, МУИС-ийн номын сантайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах

2-р асуудлын хувьд:

  1. МУИС-ийн хэвлэх үйлдвэрийг шинэчлэх, хөгжүүлэх төслийг дахин сайжруулан боловсруулж танилцуулахыг Р.Мягмарсүрэнд даалгав.

3 ба 4-р асуудлын хувьд:

  1. Номын сангийн нүүлгэлтийн зардлыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь саадгүй гаргахыг дэд захирал Ц.Болормаад үүрэг болголоо.
  2. Танилцуулсан асуудлын дагуу Сангийн яамтай дахин уулзаж ярилцахаар боллоо.
  3. Номын санд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах нээлттэй тендер зарлах ажлыг яаралтай зохион байгуулахыг Ц.Болормаа захиралд үүрэг болголоо.
  4. Шинэ номын сангийн нүүлгэх ажлын хэсгийг ерөнхийд нь Ц.Болормаа захирал ахлаад, номын сан нүүлгэх ажлыг Г.Цэрэн захирал, лаборатори нүүлгэх ажлыг Бал.Очирхуяг захирал тус тус ахлан ажиллах, нийтийн эзэмшлийн талбай дахь нүүлгэлтийн ажлыг Хангамж үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллах, мөн номын сангийн нүүлгэлтийн ажилд оюутнуудыг оролцуулан  ажиллахыг Оюутны алба зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
  5. Шинэ номын сангийн байранд МУИС-ийн Музей байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэн, шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг Ч.Ундрам захирал ахлан ажиллахыг үүрэг болголоо.
  6. Шинэ номын сангийн байранд нүүж орох Архивын нүүлгэлтийн хуваарь гарган, зохион байгуулан нүүлгэлтийг хийлгэхийг дэд захирал Ч.Ундрамд даалгав.

5-р асуудлын хувьд:

БНСУ-ын Байгаль орчны яамны харъяа Биологийн нөөцийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахыг гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Бусад асуудал, мэдээлэлийн хувьд:

Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн мэдээлэл, мөн Төгсөлттэй холбоотой асуудал болон үүнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар