Монгол Улсын засгийн газраас боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, үр дүнг иргэдэд сурталчлах, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх зорилготой “БОЛОВСРОЛ 2017” нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Монгол Улсын Их Сургууль нь тус өдөрлөгт оролцож судалгаанд суурилсан нээлттэй их сургууль болох зорилгынхоо хүрээнд хийгдэж буй сургалт, судалгаа түүний агуулгын шинэчлэлээр хийгдэж буй үйл ажиллагаагаа танилцуулав.
Өдөрлөгт эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, оюутнуудын сургалтын үр дүнд бий болсон мэдлэгээ практикт хэрэгжүүлсэн бүтээл болон Монголын анхны хиймэл дагуул Мазаалайг хөөргөх явцын тухай болон оюутны бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ.