МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, МУИС-ийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулдаг түүхт “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2017” яруу найргийн наадам 2017 оны 5 дугаар сарын 26-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилээс хоёр жил тутамд зохион байгуулагдахаар болж буй тус яруу найргийн наадамд МУИС, СУИС, МУБИС, АШУҮИС, ХУИС, УЗНАДС, СЭЗИС, ИЗОУИС, МҮИС, МБДСзэрэг их, дээд сургуулийн нийт 50 орчим оюутны 150 гаруй бүтээл ирснээс зохион байгуулагчид 15 шилдэг бүтээлийг тодруулжээ.
Эдгээр шилдэг бүтээлийн зохиогчдын нэрсийг нууцлан дугаарлаж, мэргэжлийн судлаач, шүүмжлэгч болон нэр хүндтэй уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдээс санал авч шилдэг гурван бүтээлийг шалгаруулахад Тэргүүн байранд АШУҮИС-ийн IV түвшний оюутан Т.Бямбасүрэн, Дэд байранд МУИС-ийн ХЗС-ийн I түвшний оюутан Х.Буянбат, Гутгаар байранд СУИС-ийн магистрант Т.Амар-Амгалан нарын бүтээл тодорчээ.
Зохион байгуулагчид шилдэг бүтээлийн эзэд болон бусад оролцогчдыг урьж, хөгжим, яруу найраг хослуулсан өвөрмөц уншлага хийж, шагнал урамшууллыг гардуулсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Тагтаа” хэвлэлийн газар, “Хүннү Пресс” хэвлэлийн газар, “Залуу нас” дугуйлан гэх мэт байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа бусад шилдэг оролцогчдод хүртээжээ.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2017” наадмын шилдэг бүтээлийн МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн албан ёсны цахим хуудсаар цуврал болгон олон нийтэд танилцуулах ажээ.
https://www.facebook.com/groups/274012102716268/