Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд Ерөнхийлөгч Жу Сонмүнийг Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийг өргөжүүлэхэд оруулсан идэвх чармайлт, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмэр, сүүлийн 10 гаруй жил “Алтан гадас сан”-ийн журмаар оюутнуудад тэтгэлэг олгож байгаа зэрэг санал санаачлага, хувь нэмрийг нь үнэлэн 2017 оны 5 сарын 24-ний өдөр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Хүндэт Доктор цол олголоо.
“Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагааг нээж ОУХНУС-ийн захирал С.Баттулга үг хэлэн, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол, Жу Сонмүний намтрыг уншиж сонордуулан, Жу Сонмүнд “Хүндэт Доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар гардуулан өглөө.