МУИС-ийн ОУХНУС-ийн Хүндэт доктор, Нийтийн Удирдлагын Тэнхимийн Зочин профессор, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг- Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Проф. Др. Штефан Ханселманнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медаль гардуулах ёслол 2017 оны 05 сарын 30-ны өдөр Төрийн ордонд боллоо. “Найрамдал” медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг билээ. Проф. Др. Штефан Ханселманн болон ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг- Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга хөтөлбөрийн нийт хамт олонд МУИС-н захиргаа, нийт багш ажилчид оюутнуудын зүгээс хүндэтгэлтэйгээр талархал илэрхийлж байна.
МУИС-ийн Удирдлага